
RIM-ийн тэргүүн титмийн хамгийн гол чимэг нь BlackBerry Messenger билээ. Харин нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгахад BlackBerry Messenger удахгүй Android болон iOS гар утасны платформуудад нээлттэй болох бололтой. BlackBerry Messenger-ийг эхлээд Android үйлдлийн системд суулгаж, улмаар Apple-ийн iOS үйлдлийн системд суулгах ажээ. Учир нь BlackBerry Messenger –ийг Android платформд суулгах нь харьцангуй хялбар бөгөөд iOS-ийн хувьд хязгаарлагдмал шинжтэй гэнэ. Харин энэхүү үйлчилгээний үнэ ханш, хэзээ зах зээлд нэвтрүүлэх тухай тодорхой тов гараагүй байна.
BlackBerry-ийн хэрэглэгчид одоогоор BlackBerry Messenger үйлчилгээг үнэгүй авдаг хэдий ч Android, iOS платформын хэрэглэгчид төлбөр төлж магадгүй байна. Android, iOS платформуудад нэг шат буурсан BBM хувилбарыг суулгах ба энэ нь хэрэглэгчид хоорондоо чөлөөтэй чатлах боломжтой ч, медиа болон байршлын мэдээлэл зэргийг солилцох боломжгүй гэсэн үг юм.
Б.Энхцэцэг