
“Хайтан” цэцгийн клубээс тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр иргэд ховор, шинэ сортын тасалгааны цэцгийг 3000-200 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Үзэсгэлэнд ирсэн иргэдэд тасалгааны цэцгийг хэрхэн арчилж, ургуулах талаар зөвлөгөө өгнө. Сонирхуулахад, энэхүү цэцгийн үзэсгэлэнг 2003 оноос жил бүр зохион байгуулж иржээ.
С.Отгон