Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль болгосон билээ. Тэгвэл тус сургуулийг хурандаа Д.Болдбаатар удирдахаар болжээ. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Харин тус сургуулийн тэргүүн дэд захирлаар Хилийн цэргийн дээд сургуулийн захирал асан, хурандаа Д.Дашдавааг томилсон байна. Хоёр сургууль нийлээд жилдээ 4000 гаруй оюутан элсүүлэх юм байна.
С.Отгон