”Forbes” А.Меркелийг хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

”Forbes” А.Меркелийг хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр нэрлэв

Канцлер Ангела Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг Forbes сэтгүүлийн хувилбарт тэргүүллээ. Тэрээр өмнөх жагасаалтын нэгээс АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг шахжээ. Меркель 2006-2009 онуудад хамгийн нөлөөтэй эмэгтэй байлаа. Одоо Германы канцлер евро бүсийн тогтворжуулалтыг хийн дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна.

2011 оны жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нэрлэгдсэн ба сэтгүүл түүний Ойрхи Дорнодын хувьсгалаар хийж байгаа ажлыг нь үнэлсэн байв. Гуравдугаарт нь Латин Америкийн хамгийн том эдийн засгийг толгойлсон анхны эмэгтэй болох Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефф нэрлэгдлээ. Дөрөвт нь PepsiСo компаний ерөнхийлөгч Индра Нуи, тавд нь Facebook-ийн үйлдлийн захирал  Шерил Сандберг тус тус нэрлэгдсэн байна.

Цааш нь дараалаад Microsoft-ийн Билл Гейтсийн эхнэр Мелинда, Энэтхэгийн эрх баригч намын лидер Соня Ганди, Мишель Обама, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард ба Kraft Foods компанийн гүйцэтгэх захирал Айрин Розенфельд нар бичигджээ. Чансааны хамгийн залуу эмэгтэй Леди Гага арваннэгдүгээр байгаа бол хамгийн өндөр настай Их Британийн хатан хаан II Елизавета 49 дүгээр орсон байна. Чансаанд бичигдэгсэдийн дундаж нас нь 54 бөгөөд хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд нийтдээ 30 их наяд долларын хөрөнгийг захирч байна. Чансааны 22 хүн нь нөхөргүй. Жагсаалтад орос эмэгтэй байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж