”МАКС-2011” улсынх нь зохион байгуулалтгүйг харуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

”МАКС-2011” улсынх нь зохион байгуулалтгүйг харуулав

(“The Wall Street Journal”, АНУ, Джейкоб Гронхольт-Педерсен (Jacob Gronholt-Pedersen))

Өнгөрсөн долоо хоногт Орос орон өөрийн нисэхийн аж үйлдвэрийн сүүлийн үеийн ололтоо МАКС авиа шоу дээрээ харууллаа. Москвагаас холгүй болсон үзэсгэлэнгийн үеэр болсон 10 тэрбум ам.долларын худалдааны ихэнх нь Оросын төрийн компаниудын хооронд болжээ. Харин энэ үзэсгэлэн үзэгчдэд тус орны зохион байгуулалт дутагдалтайг дахин үзүүлэв.

Сүүлийн арван жилийн дотор нефтийн өндөр үнээс олсон хэт их орлогынхоо зарим хэсгийг Кремль нисэхийн аж үйлдвэртээ оруулан эдийн засгийнхаа ашигт малтмалын хамаарлыг багасган, технологийн загварт шилжихээр оролдож, Оросын сүр хүчийг дэлхийн “тайзнаа” үзүүлэхийг хичээж байна.

Өнгөрсөн лхагва гаригт МАКС-т очсон ерөнхий сайд Владимир Путин тав дахь үеийн сөнөөгч Т-50 ба дунд зайн зорчигч тээврийн “Сухой Супержет-100” зэрэг Оросын сүүлийн үеийн шинэлэг бүтээмжүүдийг сонирхон судалжээ.

Дайруулан хэлэхэд нисэхийн үзэсгэлэн нь түүх хэрхэн давтагдаж буйг сануулсан болж таарлаа. Сүүлийн арван жилд Путин засаг барихдаа зах зээлийн жижиг тоглогчдыг залгин, өрсөлдөөнийг мөхөөн, үр дүнгүй байдлыг хөөрөгдсөн асар том улсын корпорациудыг илүүд үзсэн эдийн засгийн загвар нь энэ шоу болов.

Путин  Оросын нисэхийн аж үйлдвэрийн агуу дэвшлийг нь магтаад хэдэн минут өнгөрсний дараа үзүүлбэр үзүүлж байсан МИГ-29 сөнөөгч техникийн гэмтлээс шалтгаалан үзүүлбэрээ зогсоов. Хоног ч өнгөрөөгүй байтал «Роскосмос» агентлаг нь хөөргөснөөс нь хойш хэдэн цагийн дараа теле холбооны «Экспресс-АМ-4» гэх томоохон хиймэл дагуултай холбоо тасарсныг мэдэгдлээ.

Үзэгч нарын хувьд нисэхийн үзэсгэлэн нь Оросын дэд бүтцийн хөгжил мууг, нийтээр зохион байгуулалт байхгүйг сануулсан хэрэг болов. Москвагаас нисэхийн үзэсгэлэн хүртэл 35 км. Гэтэл нийтийн тээврээр тийшээ очиход 2,5 цаг зарцуулж байв. Машинаар очиход дээрдээд байх зүйлгүй. Москвагийн замын цагдаа нар цав цагаан дүрэмт хувцасаараа гангарах авч хөдөлгөөнийг зохицуулах өөрсдийн ажлыг мартаснаас удаан хугацааны түгжрэлийг үүсгэжээ. Энэ жилд зохион байгуулагчид нь зогсоол хангалтгүйг мэдэж байсан ч түүнийг нэмэхийн оронд нэг байрнаас 2700 рубль аван асуудлыг шийдэх гэжээ.

Хэдэн зуун үзвэртэй 12 павильоноор орох нь бас хүнд асуудал байв. Зохион байгуулагчид нь ямар компани хаана байгаа тухай ямар ч мэдээлэл гаргаагүй байв. Мэдээллийн бүхээгт хандахад ямар ч ойлголтгүй бүсгүй үзэсгэлэнгийн хөтөлбөрийг 700 рублиэр худалдан авахыг санал болгож байв.

Оросын мөнхийн асуудал болох бие засах газруудаа тэд марталгүй яах вэ! Нисэхийн шоугийн ганц ч зурганд нь нэг нийтийн бие засах газар тэмдэглэгдсэнгүй. Хорин минутын хайлтын дараа цорын ганц зөөврийн бие засах газрыг оллоо. Ариун цэврийн цаас бас л байхгүй хэвээрээ.

Төрийн компаниудад өндөр технологийн онгоц бүтээхээр өгч байгаа тэр тэрбумуудын хэсгийг үзэгчдийн суурь үйлчилгээний нийтийн тээвэр, гайгүй зам, машины зогсоол, бие засах газруудыг бий болгоход өгмөөр юм даа.

Эх сурвалж: Russian Airshow Displays State Inefficiency

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж