Маргааш “Бүргэдийн баяр” болно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Маргааш “Бүргэдийн баяр” болно

Казах түмэн чононоос илүү тэнгэрлэг амьтныг бүргэд хэмээн хүндэтгэн дээдэлдэг.  Тэр ч утгаараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Аялал жуулчлалын холбоо хамтран маргааш “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээ Богд уулын Жаргалант аманд “Чингисийн хүрээ” жуулчны баазад  болох  аж. Өнөөдрийн байдлаар тус баярт оролцохоор “Баян-Өлгий аймгаас 20 гаруй  хүн иржээ. Тэд маргааш бүргэдээрээ туулай, чоно бариулах зэрэг тэмцээн зохион байгуулан баяраа өргөн дэлгэр тэмдэглэх өнгүүлэхээр зэхээд байгаа юм. Дашрамд сонирхуулахад, энэхүү баяр нь 11 дэх жилдээ болж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаа, бүргэдтэй анчдын парадаар эхлэх юм байна. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай, хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчинг, бүргэдчидийн бүргэдээ өөртөө хэрхэн дасгасан болон анд сургасан байдлыг шалгаруулах тэмцээн зохион бүргэдээр ан хийлгэн уралдуулна. Баярын хөтөлбөрт үндэсний тоглоом наадгүй буюу кекпар хэмээх тулам булаалдах тэмцээн, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, “Хаан бүргэд” шалгаруулах тэмцээн, бүргэдийн баярын хаалтын үйл ажиллагаа тус тус болох нь ээ. Энэхүү баярыг жил бүр үзэж сонирхох төлбөр янз бүр байдаг ба энэ жил Монгол хүн арван мянган төгрөг, гадаадын жуулчид 30 ам.доллараар үзэж сонирхох боломжтой гэнэ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж