Архидалт буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Архидалт буурахгүй байна

Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн хоногт Улаанбаатарт 142 иргэн эрүүлжүүлэх байранд хоногложээ. Ахуйн хүрээний архидалт буурахгүй өдөр ирэх тутам өсч буйгаас гэмт хэргийн гаралт ч буурахгүй байгаа аж. Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад 775 дуудлага ирж, үүнээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн, холбогдох нэгжүү шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд хулгайлах ес,  танхайрах дөрөв, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 10, дээрэмдэх нэг, зам тээврийн хэрэг 17, осол 27 бүртгэгдэж, 21  хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж