Sony “NGP” дээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Sony “NGP” дээр ажиллаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Sony компани тоглоомчдод зориулсан Sony брэндийн “NVG” флаш картыг 2 болон 4 гегабайтын форматтай худалдаанд гаргаж эхлэх гэж байна. Энэхүү карт нь зөөврийн консолын дотоод санах ойгоос 5-10 дахин их хэмжээтэй тоглоомын мэдээллийг хадгалах багтаамжтай ажээ. Тус компани NVG флаш картаа энэ долоо хоногт “GDC 2011” (Видео тоглоом хөгжүүлэгчдийн чуулга уулзалт – 2011) дээр танилцуулах юм.
    Sony компани одоогийн байдлаар дараагийн үеийн зөөврийн тоглоомын консол (NGP) дээр ажиллаж байгаа ба өмнөх үеийн консолоос ялгарах онцлог нь шинээр олон төрлийн нэмэлт оролт, холболтуудыг оруулж өгч байгаа явдал юм. Түүнчлэн NGP нь PS3-ын санах ойтой ойролцоо багтаамж бүхий санах ойтой болж байгаа бөгөөд уг консол нь 4 core ARM Cortex-A9 MPCore, 5 инчийн OLED мэдрэгчтэй дэлгэц, гурван тэнхлэгт электрон луужин, PlayStation D-тэй төстэй товчлуур, хос аналог стик, хос камер зэрэг бүтэцтэй болох юм байна.

    Б. Энхцэцэг
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж