Долоо хоногт 89 машин шатаажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Долоо хоногт 89 машин шатаажээ

Берлин хотноо мягмар гаригт шилжих шөнө цагдаагийн эргүүл чангарсан байсан ч гэсэн 12 авто машиныг шатаасан хэрэг гарав. Наймдугаар сарын 16-наас эхэлсэн машин шатаах хэрэг найм дахь шанадаа үргэлжилж байна. Өмнөх шөнө нь таван машин шатаагдсаны нэг нь үнэ хөлс ихтэй “Мазерати” загвар байсан ба өөр хэдэн машиныг гэмтээн эвдэлсэн байв.

Амралтын өдрүүдэд машин шатаах хэрэг буурсан ч бямба гаригийн шөнө гэмт хэрэгтнүүд экскаватор, автомобиль ба мотороллерыг шатаасан байв. Stern сэтгүүлд бичсэнээр долоо хоногийн дотор Берлинд 89 автомашин шатаасан байлаа. Цагдаагийнхан хорлон санаатнуудыг барьж чадаагүй бөгөөд цагдаа нар  хүчээ нэмэгдүүлснээс гадна нисдэг тэрэг ашиглах болжээ. Хууль хяналтынхан машин шатаах хэрэгт улс төрийн явууллага орсон байж магадгүй гэсэн байлаа. Мөн зүгээр л хулгиантал байж магадгүйг тэд үгүйсгэсэнгүй.

Хотын захирагч Клаус Воверайт иргэдэд хандан цагдаагийн ажилд туслахыг уриалсан байна. Галдан шатаагчдыг баррихад тусалсан хүмүүст 5000 еврогийн шагнал амлажээ. Мөн тэрээр галдан шатаагчидтай хангалтгүй тэмцэж байна гэсэн шүүмжлэлийг няцаан “цагдаа нарын тоог нэмэгдүүлснээр асуудлыг шийдэхгүй” гэсэн байв.     

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж