Казахстан “ард түмний” IPO –г 2012 онд зарлана

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Казахстан “ард түмний” IPO –г 2012 онд зарлана

Казахстан ард түмний IPO-г 2012 оны хоёр, гуравдугаар улиралд явуулах хүрээнд  “Самрук-Казына” санд хэд хэдэн том компаниудыг хамруулснаа тус орны Эдийн засгийн сайд Кайрат Келимбетов мэдээлсэн байлаа. Астана төрийн мэдлийн компаниудын хувьцааны урсгал эрэлт 300-500 сая доллар болно гэж үнэлжээ.

Энэ жилийн хоёрдугаар сард Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “ард түмний” IPO явуулахад улсын хэд хэдэн том компанийг хамруулах саналыг гаргасан байлаа. Тэдний хувиас бие даасан “Самрук-Казына” санд төвлөрүүлэн казахуудыг үндэсний компанийн хувьцаа эзэмшүүлэгч болгоно гэж Назарбаев шийдсэн байлаа. Бие даасан “Самрук-Казына” сан нь компани ба банкуудын хувьцааны 78,5 тэрбум ам.долларыг эзэмшдэг. Келимбетовын хэлснээр хамгийн түрүүнд цахим сүлжээний KEGOC компани ба нисэхийн Air Astana ба нефть дамжуулах Казтрансойл компаниудын хувьцаанаас ард түмэндээ тараах гэнэ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж