Ким Чен Ир Буриадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир Буриадад айлчилж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт
харьяалагдах Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан Үдэд мягмар
гаригийн өглөө хүрэлцэн ирсэн байна. Хойд Солонгосын эрх баригч Ажилчдын
намын ерөнхий нарийн бичиг, Үндэсний батлан хамгаалах комиссын тэргүүн,
ноён Кимийг Буриадын ард түмэн үндэснийхээ хувцастай талх, давс, сүүгээ
барьсаар угтан авчээ. 

Ким Чен Ирийг угтан авахад зориулсан тусгай урлагийн концертыг
толилуулсны дараа тэрээр Улаан Үд хоттой танилцаж, Байгаль нуурын эрэг
дээр очжээ. Улмаар ноён Ким Бүгд Найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч
Вячеслав Наговицын болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо
солилцсон байна.

Гэрэл зургийг www.mglradio.com
Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж