Эр хүмүүс тэврэлдэх эвгүй харагддаг

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Эр хүмүүс тэврэлдэх эвгүй харагддаг

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шахалтаар УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг хууль бусаар Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар томилсон гэж нэг үе шуугисан. Энэ асуудлаас болж 2010 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр АН-ын төв байранд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд суулт зарлаж Б.Батбаатар, Г.Бат-Эрдэнэ нар хоёр тийшээ болж байсан.

Харин НАН-ын дарга Ш.Түвдэндоржийн зүтгэлээр жил шахам даамжирч хоёр тийш харан нүүрээ дараад байсан Б.Батбаатар, Г.Бат-Эрдэнэ нар өөд өөдөөсөө эгцлэн харж тэврэлджээ. Энэ талаар АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийх үеэр дүүргийн АН-ын гишүүд баярласандаа энэ хоёр маань ингэж нэг юм тэврэлддэг юм байна. Гэхдээ хоёр эр хүн тэврэлдэхээр эвгүй харагддаг юм байна гэлцэв. 

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж