Өмнөд Солонгосын ажилчид Геумганг баазыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын ажилчид Геумганг баазыг орхилоо

Хоёр Солонгосын хилийн ойролцоо Умардын газар нутагт харьяалагддаг Геумганг уулын жуулчны баазад ажиллаж байсан Өмнөд Солонгосын ажилчдыг хөөж, тус баазыг мэдэлдээ авсан тухай Умардууд даваа гаригт мэдэгдсэн. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны мэдээлснээр орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө 11.00 цагт Өмнөд Солонгосын 14 ажилчин болоод Хятадын хоёр ажилчин Геумганг баазыг орхин явжээ. Гэсэн ч Өмнөдүүд Умардын шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд цаашид Өмнөдийн жуулчдын аюулгүй байдалд Умардын талаас баталгаа гаргаж өгөхийг шаардсан байна.

Геумганг уулын жуулчны баазыг 1988 онд хоёр Солонгосын нэгдлийн төлөө болоод Умард Солонгост ашиг олох боломжийг олгох зорилгоор байгуулсан ч 2008 оноос хойш хоёр улсын хамтын ажиллагаа үндсэндээ зогссон юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж