”Рэмбо 5”-ын зохиол бэлэн болсон ч

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

”Рэмбо 5”-ын зохиол бэлэн болсон ч

Шон Худ алдарт "Рэмбо" цувралын шинэ ангийн зохиолыг бичих ажлынхаа ард гарснаа дуулгажээ. Нэгэнт зохиол бэлэн болсон учраас тун удахгүй зураг авалт эхэлж нэг үгээр "Рэмбо 5" дэлгэцнээ мэндлэхэд тун ойртсон гэсэн үг юм байна. Гэхдээ энэ кинонд өмнөх цувралуудад тоглож Рэмбо нэрээр алдаршсан Холливудын од Сильвестер Сталлоне тоглох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Хэдийгээр Худ зохиолоо Сильвестер Сталлонегийн хэлсэн санаан дээр үндэслэн бичсэнээ кино хийх"Millenium Films" студид хүлээлгэн өгсөн боловч ажил цааш яаж үргэлжлэх талаар тодорхой зүйл мэдэхгүй гэнэ.

Рэмбо 5"-ыг хйих тухай яриа хөөрөө 2008 оноос гарч ажил ч тэр үеэс эхэлсэн байна. Гэхдээ Сильвестер Сталлоне киноны зохиолыг бичих, найруулах ажлыг аль алийг нь өөрөө хийнэ хэмээн төлөвлөсөн байж. Тэр ч утгаараа Рэмбогийн шинэ тэмцэл юунд чиглэх ёстой вэ гэдэг дээр өөрйинхөө санааг дэвшүүлж байсан гэнэ. Эхлээд тэрбээр Мехсикийн хар тамхины наймааны сүлжээ мафитай тэмцэх хувилбар гаргажээ. Харин дараа нь цэргийн лабораториос зугтсан аюултай этгээдийг олж номхруулах тухай ярьж байсан гэнэ. Гэхдээ эцэс сүүлд нь Сталлонне эхний хувилбар дээрээ тогтсон бөгөөд энэ санаагаа Шон Худад хэлж зохиол бичиж байх хугацаанд хоёр ч удаа уулзахдаа хуучин ном, өмнөх кинонуудын зохиолыг өгч байжээ. Ийн анхнаас нь анхаарал тавьж хөөцөлдсөн хэрнээ өнгөрсөн жил өгсөн нэгэн ярилцлагадаа Сталлоне "Рэмбогийн тухай кино дахиад гарахгүй. Би үүнд 99 хувь итгэлтэй байна" хэмээн мэдэгдсэн нь хамтрагчдыг нь гайхашруулж орхисон гэнэ. Тиймээс зураг авалтаа Болгарт хийхээр товлосон ажлаа ч эхэлж чадаагүй суугаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж