Ла лигийн ажил хаялт үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Ла лигийн ажил хаялт үргэлжилсээр байна

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн нээлтийн долоо хоногийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болох хуваарьтай байсан ч ажил хаялтын улмаас тодорхой бус хугацаагаар хойшилсон билээ. Асуудлыг шийдвэрлэхийн тулд лигийн удирдлага болон тоглогчдын холбооны удирдлага Испанийн нийслэл Мадрид хотноо уулүалт хийсэн боловч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Уулзалтын дараа лигийн тоглогчид хоёр тал тохиролцоонд хүрэх хүртэл шинэ улирлын тоглолтыг эхлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Холбооны болон тоглогчдын холбооны удирдлагууд өчигдрийн хурлаар ийм байдалд хүрсэн ч өнөөдөр болох шинэ уулзалтаар шийдвэрээ өөрчлөх боломжтой байгаа юм.

Испанийн хөлбөмбөгчдийн холбоо энэ сарын эхээр Испанийн дээд хоёр дивизоны тоглогчид 2011-12 оны улирлын эхний хоёр тойргийн тоглолтод оролцолгүй ажил хаялт хийнэ гэдгийг мэдэгдэж байсан. Испанийн лиг тоглогчдын цалин хөлсний асуудлыг бүрэн шийдэх хүртэл уг ажил хаялт үргэлжлэх аж. Тоглогчдын холбоо клубууд тоглогчдоо цалин хөлсийг нь өгч чадахгүй үед ашиглах төсөв гаргахыг хүсч байгаа юм. Учир нь Испанийн багууд өнгөрсөн улирлын төгсгөлд 200 гаруй тоглогчдын цалин болох 50 сая еврог өгөлгүй хохироосон нь энэ бүхний эхлэл болсон билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж