Оросын гурав дахь лидерийн зам шулууджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Оросын гурав дахь лидерийн зам шулууджээ

Холбооны зөвлөл буюу Оросын сенатыг толгойлох дээд удирдлагынх нь зөвшөөрсөн Петербургийн захирагч Валентина Матвиенко ямар нэг сонгуульгүй байсан саадаа даван түүнд зориулсан орон нутгийн сонгуулийн хоёр тойрогт 90 гаруй хувийн санал авч, депутат болов. «Петровский» тойрогт Валентина Ивановна Матвиенко 2593 санал, «Красненькая речка» тойрогт 3830 санал, нийтдээ 94,5 хувийн дэмжлэг авч чаджээ. Дараа нь тэрээр “Красненькая речка” орон нутгийн захиргааны депутат болохоор сонголтоо хийсэн байв. Сөрөг хүчнийхэн үүнийг жүжиг байсан гэжээ. Төрийн думын сонгуулийн өмнө тэрээр Петербургийн захирагчийн тушаалаас дэвшин зайлж байгаа нь энэ болов.

Хотынхон түүний үйл ажиллагаанд дургүй байсан юм. Одоо түүнийг Холбооны зөвлөлд тэндээс дэвшүүлэн тэрээр цаашид Холбооны зөвлөлийг толгойлох болно. Матвиенко хотын даргаас огцрох өргөдлөө сонгуулийн албан ёсны дүнгийн дараа өгчээ. ОХУ-ын ерөнхийлөгч түүний өргөдлийг хүлээн аваад хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Холбооны төвийн тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Георгий Полтавченког томилсон тушаал гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж