
Улсын Ерөнхий Прокурорын Газраас түүнд холбогдох хэргийг хянаж үзээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хуульд заасны дагуу харъяалал тогтоож, хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн прокурорын газарт даалгажээ.
Учир нь Д.Энхмандах Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ болон бусад хүмүүст холбогдох авлигын хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсч, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр дээр 51 хуудас бүхий гомдол гаргасан тул Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт хамтруулан шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Г.Дарь