Чавесийг дэмжиж үсээ хусацгаав

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Чавесийг дэмжиж үсээ хусацгаав

Венесуэлийн ерөнхийлөгчийн талынхан хорт хавдартаа химийн эмчилгээ хийлгэн үс нь унасан лидерээ дэмжин үсээ хусдаг моодтой болжээ. Энэ тухай Associated Press энэ сарын 21-нд мэдээлсэн байв.

Улсын телевизээр харуулж байсан үс хусах ажиллагааны үеэр хэдэн эрэгтэйчүүд нэг эмэгтэй “халзан” болжээ. Тэр ажиллагааг харж байсан олон зуун хүн тэнгэртээ залбирч байсан гэнэ.

Уг арга хэмжээнд оролцож байсан Уго Чавес өвчнийхөө хамгийн хүнд үе ард хоцорсон гэх итгэлээ хэлжээ. Тэр дахиад нэг удаа химийн эмчилгээг Кубад хийлгэж магадгүй гэсэн байна. Яг нэг ийм арга хэмжээ Доминикан улсад өнгөрсөн 19-нд Венесуэлийн Элчин сайдын яамны өмнө болж, зургаан хүн Чавесийг дэмжин үсээ хусуулсан байлаа. Тэд өвчтэй байгаа Чавесыг 2031 он хүртэл засгийн эрхэнд үлдэнэ гэдэг итгэлээ илэрхийлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж