
НҮБ-ын Хүний эрхийн дээд төлөөлөгчийн мэдэгдэлд “Би энэхүү завшааныг ашиглан Сирийн засгийн газрыг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буй иргэд рүү халдахаа даруй зогсоохыг, мөн эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө баривлагдан саатуулагдсан иргэдийг ямар нэг болзол тавилгүйгээр суллахыг тус тус шаардаж байна” гэжээ.
Хуралдааны үеэр Сирид шинээр амиа алдагсдын тоо нэмэгдсээр л байлаа. Даваа гаригийн өглөө Хама мужид хоёр хүн үрэгдэж, дөрвөн хүн шархтсан бол Хомс хотод гурван хүн үрэгдэж, таван хүн гэмтсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Аль Ассад ням гаригт албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй, харин улс төрийн шинэчлэл хийх үйл явцыг хурдасгана хэмээн мэдэгдсэн юм.
Улс орнууд Сирийн дарангуйлагч Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авч эхэлсний хүрээнд одоогийн байдлаар АНУ Сирийн эсрэг эдийн засгийн хоригуудыг тогтоогоод байгаа. Газрын тос, байгалийн хийн экспорт нь Сирийн эдийн засгийн ¼ хувийг дангаараа бүрдүүлдэг тул Европын холбооны Улс төрийн аюулгүй байдлын хороо Сирийн түүхий нефтэд хориг тогтоох асуудлаар хэлэлцэж байна.