Сайд Л.Гансүх шонхрын асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Сайд Л.Гансүх шонхрын асуудлаар мэдээлэл хийнэ

Арабууд Монголд шонхор агнаж байгаа тухай сүүлийн үед хэвлэлүүдээр нэлээд шуугих болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр салбарын сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ны холбогдох газрын мэргэжилтнүүд хамтран мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт тус яамны хурлын танхимд болох ажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гадаадын анчдад ан агнах зөвшөөрөл олгодог. Анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос манай улсын төсөвт сүүлийн таван жилд 7,2 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого баримталж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  сайдын шийдвэрээр энэ жилээс агнуулах амьтдынхаа төлбөрийг 50 гаруй хувиар нэмсэн гэнэ. Судалгаагаар Монгол Улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 120 орчим идлэг шонхор шувуу байгаа. Үүнээс  энэ онд 120 тэх, таван халиун буга, 150 цагаан зээр тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс 20 зэрлэг гахай, ой хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнах зөвшөөрөл олгох юм. Харин ховордоод байгаа шонхор шувуунаас хэдийг агнах зөвшөөрөл олгосон болон бусад мэдээллийн талаар өнөөдөр болох хэвлэлийн бага хурлаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж