
В2 амин дэм. Энэ витамин шампуньд хэвийн хэмжээтэй байгаа бол үс эрүүл, өнгөлөг байдаг. Хэрэв таны үс гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа бол витамин В-ийн илүүдэл болжээ. Бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгт ихээр агуулагдсан байдаг.
В3 амин дэм. Үс эрт бууралтаж, ургалт нь удааширч байгаа бол амин дэм Вз дутагдаж байгаагийн шинж. Энэ төрлийн амин дэм агуулсан шампунийг хэрэглэвэл асуудлыг шийдэж болно. Үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг.
В6 амин дэм. Хуйх хуурайшин загатнаж, хагтаж эхэлбэл В6 амин дэмээр баялаг шампунь хэрэглээрэй.
В9 амин дэм. Энэ бол фолийн хүчил. Үсний ургалтыг сайжруулна.
В10 амин дэм. Энэ амин дэм нь В3-тай холилдсон байвал эрт бууралтахаас сэргийлэн, ургалтын процесст сайнаар нөлөөлдөг.
С аминдэм. Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт ихээр агуулагдана.
Пантеол Д аминдэм. Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж, үсний ширхэгийн гэмтлээс хамгаална. Ихэнхдээ үсэнд зориулсан бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилын найрлагад байдаг.
PP амин дэм. Үсний тань уналтыг зогсоож, хагийг арилгахад тустай. Энэ аминдэм дутагдсан үед арьс толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.
Е амин дэм. Үсэнд тэжээл өгөн ургалтыг сайжруулна. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулагддаг. Амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг.
F амин дэм. Үсний уналт, хагталтыг зогсооно. Арьсыг хуурайших, загатнах, үс хагтах, хуурайших зэргээс хамгаалдаг. Гарын тос, үс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Гахайн тос, чидун жимс, бүйлсийн тос зэрэгт байдаг.