Сэтгүүлзүйн шилдгүүд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн шилдгүүд өнөөдөр тодорно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.  МСНЭ сэтгүүлзүйг үндэслэгч Жамсраны Цэвээний нэрэмжит сэтгүүлзүйн  дээд шагналыг бий болгосон бөгөөд  Улсын драмын эрдмийн теарт одоо үргэлжилж буй баярын хурлын  үеэр энэ салбарын шилдгүүдэд гардуулах аж.  МСНЭ 60 жилийнхээ ойн босгон дээр “Монголын шилдэг нийтлэл” хэмээх сэтгүүлзүйн бүтээлийн цуврал 99 ботийг гаргаж байгаа бөгөөд өчигдөр эхний цувралуудаас дээж болгон МУИС, Боловсролын их сургууль зэрэг сэтгүүлзүйн мэргэжлийн сургуулиудад гарын авлага болгон өглөө. Харин маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр “Монцамэ” агентлагийн мэдээллийн төвд “Сэтгүүлчдийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх тулгамдсан зорилт” сэдэвт сургалт нийслэл хот, 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөллийн дунд болно.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж