Стросс-Каны хэргийг хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Стросс-Каны хэргийг хааж магадгүй

ОУВС-ын тэргүүн асны эсрэг хэрэг хаагдаж магадгүй тухай “The New York Times” сонин түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан буудлын үйлчлэгч эмэгтэйн өмгөөлөгчөөс авсан мэдээлэлдээ тулгуурлан бичжээ. Өмгөөлөгч Кеннет Томпсоны хэлснээр прокурор түүнээс ялыг нь бүрэн эсвэл хэсэгчлэн хасч магадгүй ажээ.

Томпсон тойргийн прокурорын туслахаас дараагийн шүүх хурлын өмнө даваа гаригт уулзан ярилцах зурвас авсан тухайгаа “The New York Times” сонинд ярьжээ. Захидалд шүүхийн дараагийн хурал дээр юу болох тухай ярилцах гэсэн хэмээн шуудхан өгүүлсэн байна. “Муу мэдээ” сонсгох гээгүй бол прокуроруудад өмгөөлөгчийг дуудах хэрэг байхгүй хэмээн Томпсон хэлэв. Прокурорын төлөөлөгч энэ талаар тайлбар өгсөнгүй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж