Түгжрэлээр далимдуулж үнэ өсгөв

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Түгжрэлээр далимдуулж үнэ өсгөв

Монгол Улсад өнөөдөр хоёр ч улсын том айлчлал давхцсан нь авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэхэд хүргэж буй. Нөгөө талаас зам засварын ажил дуусаагүй, дээр нь хичээлийн шинэ жил ойртон, орон нутгаас нийслэлийг зорин ирэх иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх бэрхшээл ч үүсээд буй гэж хэлж болно. Харин энэхүү сиймхийг бага оврын микро автобусныхан ашиглан үйлчилгээний үнээ үндэслэлгүйгээр нэмж, иргэдийг чирэгдүүлж байна. Тухайлбал, “Наран туул-Тээврийн товчоо” чиглэлд үйлчилгээнд явж буй микро автобус нь авто замын түгжрэл их байна гэсэн шалтгаанаар нэг хүнээс 1000 төгрөг хураажээ. Уг нь шатахууны үнэ нэмэгдсэн гэдэг үндэслэлээр дээрх чиглэлд үйлчилж буй микро автобус нь нэг зорчигчоос 600 төгрөг хураадаг болсон ч авто замын түгжрэл 400 төгрөгөөр үнээ хөөрөгдөхөд хүргээд байна.

Энэ мэт үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан жижиг гэж гололгүй хариуцлага тооцож байхгүй бол ирэх намар “Наран туул” худалдааны төв рүү нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобус үнээ 2000 төгрөг болгочихсон иргэдийг “шулж” байж мэдэх юм шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж