Кашмираас 2000 гаруй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Кашмираас 2000 гаруй хүний цогцос олджээ

Энэтхэгийн Кашмирт салан тусгаарлагчид болон засгийн газрын хүчний хооронд удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөний улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд 2,000 гаруй хүн амь үрэгдсэн болохыг тус улсын засгийн газраас баталжээ. Энэтхэгийн Хүний эрхийн комисс Жамму, Кашмир зэрэг мужуудаас 2,156 хүний цогцсыг илрүүлсэн тухайгаа ням гаригт мэдэгдсэн байна.

Энэтхэгийн удирдлагууд аюулгүйн хүчнийг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн Мусульманчуудын салан тусгаарлах мөргөлдөөний үеэр хүний эрх зөрчсөн эсэхийг тодруулахаар уг мөрдлөгийг явуулсан бөгөөд үр дүнд нь ийнхүү хэн нь үл мэдэгдэх маш их хэмжээний цогцоснуудыг олсон байна. Хүний эрхийн бүлгэмүүд Энэтхэгийн аюулгүйн хүчнийг Кашмирийн үй олон гэмгүй иргэдийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа ч засгийн газар хэргийн хариуцлагыг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэтхэгийн Кашмирт 1989 оноос хойш салан тусгаарлагчид Энэтхэгээс тусгаар тогтнохын төлөө буюу Мусульман шашинт Пакистантай нэгдэхийн төлөө тасралтгүй тэмцэж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш наад зах нь 50 мянган хүн үрэгдсэн гэсэн баримт байдаг байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж