
Харин өнгөрсөн жилийн Бүх цэргийн наадамд “Алдар” спорт хорооноос 68, “Хүч”, “Хилчин”-гээс тус бүр 52, “Аврагч”-аас 36, “Эрч” спорт хорооноос 28, “Сүлд”-ээс 20 бөх, нийт 256 бөх зодоглож байсан юм. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310-р анги, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн хурц арслан болж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Э.Тулга үзүүрлэж, цэргийн заан болж байв. Харин их шөвөгт Увс аймгийн харьяат, “Хүч” спорт хороо, Эргүүл хамгаалалттай газрын бөх С.Батсуурь, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Сангисүрэн нар шалгарч байсан билээ.
С.Цэлмэг