Каддафийг буулгаж авахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Каддафийг буулгаж авахад ойрхон байна











 

Ливийн нийслэл
Триполи хотын эргэн тойронд болон хотын захаар б
үтэн хоног үргэлжилсэн ширүүн тулааны дүнд тэмцэгчид нийслэлийн төвд нэвтэрч, Ногоон талбайд төрийн далбаагаа мандуулж, ёслолын буудлага буудаж
байгаа талаар
BBC агентлаг
мэдээлжээ.

Энэ үеэр НАТО-ын зүгээс Ливид тогтсон хатуу дэглэмийг бутран унаж байна хэмээн мэдэгдсэн бол Их
Британийн з
үгээс Муаммар Каддафигийн дарангуйллын төгсгөл ирлээ, цаашид ард иргэддээ дахин гай бололгүй даруй Ливийг орхи гэж шаардлаа.

Олон улсын гэмт
хэргийн ш
үүхийн прокурорын шийдвэрээр Ливийн тэмцэгч ард түмэн Голь Каддафигийн хоёр
дахь х
үү Саиф Аль Ислам болон Мухаммадыг
баривчилсан байна. Ш
үүхээс Саифад энгийн иргэдийг
тамлан зовоож, х
үйс тэмтэрч байсных төлөө хавтаст хэрэг үүсгээд байна.

Одоогоор хотын
зарим хэсэгт тулаан
үргэлжилж байгаа ба Триполид
Каддафигийн т
өлөөх хэдэн мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүч байсаар байгаа ба тэмцэгчид Каддафигийн хүчний хооронд тэмцэл хараахан намжаагүй байна.

Ливийн Мэдээллийн
яамнаас мэдээлснээр ням гаригт эхэлсэн м
өргөлдөөний уршгаар 1,300 орчим хүн үрэгдэж, 5,000 гаруй хүн шархтсан бөгөөд эмнэлгүүд хүмүүсийн цогцсонд дарагдаж
ачааллаа дийлэхээ больжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж