
БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ирийн Орост хийж байгаа бямба гаригт эхэлсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Бямба гаригийн өглөөний таван цагийн орчим хуягт галт тэрэг Оросын Алс Дорнодын улсын хилээр орж иржээ. Алс Дорнодын хязгаарын удирдлага Кимийн галт тэрэг ирж явааг мэдээгүй гэнэ. Түүний айлчлалын хөтөлбөрт Алс Дорнод ба Сибирийн холбооны тойргуудаар орохоор тусгагдсан байна. Медведев тэр хоёр уулзах гэж байгаа тухай зургадугаар сарын сүүлчээр яригдаад эхэлсэн юм. Албан ёсны тушаалтан Гадаад хэргийн сайд энэ тухай мэдэгдсэн юм алга гэж байлаа.
Орос нь нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийн нэг гишүүн нь юм. Мөн “Газпром” Өмнөд Солонгост байгалийн хий худалдах сонирхолтой бөгөөд харин хоолой нь Хойд Солонгосоор дамжих талаар бас яригдаж байлаа.
Хамгийн сүүлд Ким Чен Ир Орост бараг арваад жилийн өмнө бас л галт тэргээр ирж байжээ. Хойд Солонгосын лидер онгоцоор нисэхээс болгоомжилдог гэнэ.