Сирид хурцадмал байдал үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Сирид хурцадмал байдал үргэлжлэв

Сирид баасан гаригийн мөр­гөлийн дараа ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг эсэргүүцэл дахин давалгаалав. Эсэргүүцлийг хөөн тараахын тулд тус орны зүүн хэс­гийн Хаураны хөндийн Дейр-эз-Зор хотноо цэргийнхэн гал нээн зэвсгийн хүч хэрэглэв. Засгийн газрын эсрэг хүчний мэдээгээр таван хүн шархаджээ. Өнгөрсөн долоо хоногт  хорь орчим хүн амиа алдсан байна. Тэдний хоёр нь пүрэв гаригт Дамаскаас зүүн хойд зүгт орших Хомс хотноо алагдлаа.

Хама хотноо жагсаалыг эхлүү­лэхгүйн тулд цэргийн пуле­метаар гал нээсэн байв. Мөн ийм арга хэмжээг хүчнийхэн Хомсоос хойд зүгт Хоулын хөндийн Ливаны хилийн ойролцоох Кусаир хотноо авсан байв.

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад пүрэв гаригт НҮБ-ын  Ерөн­хий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай утсаар ярихдаа армийн ажиллагааг зогсоож аюулгүйн ал­ба­ныхан гал нээхээ больсон гэв. Цагдаагийнхан нь хүч хэрэглэж байгаа Зама хотын нэг гэрч “Башар Ассад цагдаагаа аюулгүйн алба биш гэж үзэж байна уу?” хэмээн ярьжээ.

Дамаскаас зүүн хойд зүгт 30 км-ийн зайтай Забадани хотын гудамжинд армийн машинууд, мэр­гэн буучид нь байшингийн дээ­вэр дээр байрлаж байна. Тэдэнд гудамжны жагсаал гаргуулахгүй бай­хыг даалгасан бололтой. Банянс хотын иргэд ч маш хатуу арга хэмжээ авч байгааг хэлж байна. Шиитийн нэгэн салаа болох Ассадын алавитуудын эсрэг суннитийн олонх эсэргүүцэл хийж байна. Гэхдээ тэд хэн нэгнийг төрийн дээд тушаалд суулгахаар бэлтгээгүй байгаа.

Ерөнхийлөгч амласан шинэч­лэ­лийн­хээ дагуу ойрын үед Үндсэн хуулийн өөрчлөлтөө зарлана хэмээн Сирийн эрх баригч Арабын социалист сэргэн мандлын намын (“Баас”) Үндэсний яриа хэлцэл явуулах хорооны орлогч дарга Ясер Хурия мэдэгдлээ. Шинэчлэлийн эхлэл нь Си­рийн үндэсний эрх ашигт ний­­­цэж байгаа гэж тэр хэлээд өнгөр­сөн хэдэн сард тус орны онц байдлыг цуцалсан төргийн албан хаагчдын цалин хөлсийг нэмсэн Улсын аюулгүй байдлын шүүхийг татан буулгаж, авлигатай тэмцэх хороог байгууллаа. Мөн улс төрийн намуудын болон сонгуулийн хуулийг өөрчилсөн гэж онцолжээ.

Сирийн хэрэг явдлаар Орос баруунтай санал нийлэхгүй байна

Дээр хэлэгдсэн тэр шинэчлэлийг Орос дэмжиж байгаа ба гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон нарын Ассадыг огцор гэсэн шаардлагатай санал нэг биш хэмээн ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээлэв.Тэрээр Сирийн лидерт огцрохыг санал болгосон АНУ ба ЕХ-ны санаа бодлыг хуваалцахгүй, бид зарчмын чиг шугамаа барих болно хэмээн тэр “Интерфакс” агентлагад мэдэгджээ.
Москва Сирийн лидерт нь шинэчлэлээ хэрэгжүүлэх цаг өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Хурия ч энэ тухайгаа ярин шинэчлэлийг ганц хоёр сар хийдэггүй. Түүнийг алхам алхамаар хэрэгжүүлэх ёс­той хэмээн ярьжээ. Гэлээ ч энэ баасан гаригийн мөргөлийн дараах эсэргүүцлийн үеэр гуч орчим хүнийг Сирийн хүчнийхэн хөнөөсөн бай­на. Харгислал үргэлжилж бай­на. Сирийн эрх баригчид хүмүү­сийн цэргийн хувцас өмссөн тер­ро­ристууд буудаж байна хэмээн итгүүлэхийг оролдож байгаа билээ. Сирийн ерөнхийлөгч эсэргүүцлийн ажиллагааг тус орныг хагалан бутаргах гэсэн харийн орнуудын хуйвалдаан хэмээн нэрлэсэн байна. Тиймээс ч арми террористуудыг эргэлзэх зүйлгүйгээр мөрдөн мөшгөх болно гэжээ.
Ар-Рамель Аль-Дженуби рай­онд “зохих байгууллагууд ихээ­хэн хэмжээний зэр зэвсэг, тэсрэх бодис, цэргийн хувцас хураалаа”, энэ бүгдийг террористууд ашиглаж байсан гэж Сирийн албан ёсны САНА агентлаг мэдээлсэн байв. Ер нь Сирийн эрх баригчид жагсаалын хамгийн гол бурууг тэр үл мэдэгдэх террористууд гэдэгт өгч өөрсдөө алуурчин биш аврагчид болохоор оролдсоор байна. Хамгийн сүүл­чийн мэдээгээр Ассад цэргийн ажил­лагаа явуулахаа татгалзлаа гэж мэдэгдсэнээс хойш 34 жагсагч амь үрэгджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж