Босогчид Триполийг дайрч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Босогчид Триполийг дайрч эхэллээ

Наймдугаар сарын 20. Оройноос эхлэн Триполи хотноо хүчтэй бууд­лага, дэлбэрэлтүүд сонсогдож эхэл­лээ. Нийслэлийг эзлэх ажил­лагаа эхэлж байна хэмээн босогчдын төлөө­лөгч хэлсэн тухай “Associated Press” агентлаг дамжууллаа.

Хотын оршин суугчдын яриа­наас иш татан Agence France-Presse мэдээлэхдээ хотын зүүн хэсэгт босогчид ба Каддафийн талынхан байлдсан гэв. Босогчид нийслэлийн зүүн хэсгийн Митига нисэх буудлын төлөө тулалдаж байгаа ажээ.

Мөн хотын гудамжнаа Каддафийн эсрэг үзэлтнүүд залуучууд голдуу түмүүс гарч шашины уриа  хашгирч байсан гэнэ. Эрх баригчид өөрсдийн талынханд СМС илгээн зэвсэгт туршуулуудыг устгахыг уриалан гудамжинд гаргаж байна. Эрх баригчид телевизээр мэдээлэхдээ хэд хэдэн зэвсэгт бүлэглэл хотод довтлохыг оролдоод няцаагдсан гэжээ. Гэсэн ч хотод буудалцаан зогсоогүй байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж