Арабын орнуудын лиг яаралтай хуралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Арабын орнуудын лиг яаралтай хуралдаан зарлав

Газын зурваст Израилийн нисэх хүчний цохилтын улмаас 15 хүн тэдний дотор 13 настай хүү (гэрэл зураг дээр) амь үрэгдсэний дараа Арабын лигийн орнууд яаралтай хуралдаан зарлав.

“Арабын орнуудын лиг палес­тины засаг захиргаанаас хариу аваад зөвлөлдсөний дараа байнгын төлөөлөгчдийнхөө төвшинд яарал­тай хуралдаан хийлгэхээр шийдлээ” гэж тус байгуулагын төлөөлөгч мэдээлжээ.

“Reuter”-ийн сэтгүүлчид Газын зурвасын нэгэн сүмд амь үрэгдсэн найман хүнийг харсан байна. Палестины эмч нарын мэдээгээр Израилийн агаарын цохилтод 18 хүн амиа алджээ.

Газын зурваст байдал хурцатсаны зэрэгцээ Израилийн хил дээр террористуудын эсрэг  ажиллагаа явуулж байхад таван египетын цагдаа алагдсаны дараа Египет Израилаас Элчин сайдаа дуудсан байв. Ням гаригийн шөнө Газын зурвасаас Израилийн зүг 50 пуужин харважээ. Израилийн нэг хүн алагдаж, долоон хүн шархдсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж