
“Арабын орнуудын лиг палестины засаг захиргаанаас хариу аваад зөвлөлдсөний дараа байнгын төлөөлөгчдийнхөө төвшинд яаралтай хуралдаан хийлгэхээр шийдлээ” гэж тус байгуулагын төлөөлөгч мэдээлжээ.
“Reuter”-ийн сэтгүүлчид Газын зурвасын нэгэн сүмд амь үрэгдсэн найман хүнийг харсан байна. Палестины эмч нарын мэдээгээр Израилийн агаарын цохилтод 18 хүн амиа алджээ.
Газын зурваст байдал хурцатсаны зэрэгцээ Израилийн хил дээр террористуудын эсрэг ажиллагаа явуулж байхад таван египетын цагдаа алагдсаны дараа Египет Израилаас Элчин сайдаа дуудсан байв. Ням гаригийн шөнө Газын зурвасаас Израилийн зүг 50 пуужин харважээ. Израилийн нэг хүн алагдаж, долоон хүн шархдсан байна.
Ш.МЯГМАР