Газын хамгийн аюутай бүлэглэлийн толгойлогчийг устгалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Газын хамгийн аюутай бүлэглэлийн толгойлогчийг устгалаа

Израилийн хүчний байгуул­ла­гын­хан Ард түмний эсэргүүцлийн хороонуудын зэвсэгт жигүүрийн удир­­дагч нарыг наймдугаар сарын 18-ны орой Рафиахад устгасан талаа­раа зарим нэг мэдээлэл гаргасан бай­на.

Устгагдсан террористуудын нэг нь Ард түмний эсэргүүцлийн хо­роо­­­нуудын зэвсэгт жигүүр “Салах ад-Дины бригад”-ын дарга Кемаль Нираб, АТЭ хороодын өндөр тушаалтан Халед Шаат, бригадын тэр­гүүлэх дарга нар Имад Хамад ба Хамад Масри нар оржээ. Израилийн нисэх хүчин Рафиахын нэгэн байшинг бөмбөгдөх үеэр Имад Насар гэх палестин дайчин ба Халед Шаатын хоёр настай хүү Малек Шаат нар алагдсан байна.

Израилийн тусгай албаны мэдээ­гээр АТЭХорооноос израи­льчуудын эсрэг хийсэн бүх аллагыг зохион байгуулагч нь Нираб байжээ. Дөчин настай Хамад гэдэг Рафиахын оршин суугч нь “Салах ад-Дины бригад”-ын жанжин штабын дарга нь байсан гэж болно. Тэрээр олон террорыг зоаион байгуулсаны нэг нь 2006 онд Израилийн армийн бэхлэсэн постод довтолсон хэрэг байлаа. Тэр үеэр Израилийн хэдэн цэрэг алагдаж, капрал Галид Шалитыг палестинчууд барьцаанд авсан байв. Мөн тэрээр саяын Эйлатын орчим хийгдсэн гурвал аллагыг зохион байгуулсан байжээ.

Халед Шаат (32) нь Израилийн эсрэг олон аллагыг удирдсан ба Газаас Баруун Негевыг пуужингаар буудсан нэгэн байжээ. Рафиахын оршин суугч Масри 26 настай залуу ч гэсэн туршлагатай террорист бөгөөд  Гилад Шалитыг олзлоход оролцжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж