Аршавин нутаг буцаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Аршавин нутаг буцаж магадгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд гялалзаж, улмаар Европын томоохон клубуудын овоо хараанд өртсөн Оросын шигшээ багийн хагас хамгаалагч Андрей Аршавин төд удалгүй Английн Премьер лигийн “Арсенал” клубт нэгдсэн билээ. Харин түүнийг энэ зуны солилцоогоор хуучин баг болох “Зенит Санкт Петербург” клуб буцааж авах сонирхолтой байгаа талаар шум дэгдэж эхэлжээ. Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Барса”-тай таарч, улмаар талбайдаа хийсэн эхний тоглолтод багийнхаа ялалтын гоолыг оруулсан ч Аршавин сүүлийн үед сэлгээнд суух нь их болоод байгаа. Энэ байдлыг анзаарсан “Зенит”-ийн дасгалжуулагч Лучиано Спалетти багийнхаа санхүү хариуцсан удирдлагатай уулзаж, Арвашинг багтаа авчрахад шаардлагатай санхүүгийн асуудлыг зохицуулж өгөхийг хүссэн талаар Оросын “Советский Спорт” сонинд мэдээлжээ. Оросын Премьер лигийн аваргууд улирал дуусмагц Аршавины төлөө саналаа илгээх бодолтой байгаа гэнэ. Түүнчлэн “Зенит”-ээс гадна Туркийн “Галатасарай” мөн Орос “найруулагч”-ийг сонирхож байгаа гэнэ. Харин Аршавиний ирээдүй хэрхэхийг “Арсенал”-ын босс Арсень Венгер энэ зун шийдэх болно.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж