Жерар Депардье олны өмнө “морь харжээ”

Хуучирсан мэдээ: 2011.08.20-нд нийтлэгдсэн

Жерар Депардье олны өмнө “морь харжээ”

Францын жүжигчин Жерар Депардье Дублин хүрэхээр зорчиж явсан онгоцондоо олны өмнө “морь харж”, ёс бус үйлдэл гаргасандаа хүлцэл өчжээ. Депардьетай хамт зорчиж явсан жүжигчин Эдуард Баер найзын хувиар мэдэгдэл хийж “Жерар өөрийн хийсэн үйлдэлдээ маш их санаа зовж, бохирдуулсан хэсгээ цэвэрлэе гэж хэлж байсан. Тэр үед ичиж санаа зовсондоо Жерар тэсэлгүй нулимс унагаж байсан нь түүнд маш хүнд туссаны л шинж. Найз маань түрүү булчирхайн өвчтэй. Энэ нь түүнийг маш их зовоож, эвгүй байдалд оруулдаг” гэжээ. Жүжигчин Жерар тухайн үед Дублин руу “Asterix and Obelix: God Save Britannia” киноны зураг авалтад оролцохоор явж байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж