Умард Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.20-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байна

Умард Солонгосын коммунист удирдагч Ким Чен Ир 2002 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байна. Өмнөд Солонгосын Йёнхап агентлагийн мэдээлснээр ноён Кимийн галт тэрэг Оросын Алс Дорнодын хилийн ойролцоох Хасан хотод буусан бөгөөд түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж магадгүй гэжээ.

Умард Солонгост хэдэн мянган хүн хүнсний хомсдолд ороод байгаа энэ үед Москвагаас 50 мянган тонн улаан буудайг тус улсад нийлүүлэх болсон талаар баасан гаригт мэдэгдсэн юм. Харин Умардын үндэсний мэдээллийн хэрэгслүүдээр ноён Кимийн гадаадад хийх айлчлалын талаар огт мэдээлээгүй байна. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж