Ливийн тэмцэгчид Завияа, Злитаныг эзлэн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.20-нд нийтлэгдсэн

Ливийн тэмцэгчид Завияа, Злитаныг эзлэн авлаа

Ливийн дарангуйлан удирдагч Голь Муаммар Каддафийг унагах зорилгоор нэгдсэн тэмцэгчид баасан гаригт Триполь хотын ойролцоох Завияа, Злитан хотууд руу дайрч, эзлэн авснаа мэдэгдлээ. Злитан хот нь нийслэл Триполиос зүүн тийш 160 км зайд оршдог бол Завияа хот Триполиос баруун тийш 30 км зайд оршдог аж.
 
Тэмцэгчид удахгүй Трипольд ажиллаж амьдарч байгаа гадаадын олон мянган ажилчдыг нүүлгэн шилжүүлж, улмаар Триполийг эзлэн авахаар төлөвлөж байна. Өчигдөр өдөржин үргэлжилсэн цуст мөргөлдөөний үеэр 31 тэмцэгч амь үрэгдэж, 120 хүн шархатжээ. Одоо Голь Каддафийн цэргийн хүчний гол түшиц газар нь Мисратагаас холгүй оршиж байгаа аж.

Завияа хотыг эзлэн авах үеэр тэмцэгчид Триполиос Туниси хүртэлх Голь Каддафийн армид эд материал, хүнс хоол ханган нийлүүлдэг гол замыг хаажээ. Тэмцэгчид пүрэв гаригт Каддафийн хүчинд түлш нийлүүлдэг Завияа хотын ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрийг булаан эзэлсэн юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж