
Мэдээллийн технологи болон электроникийн сүүлийн үеийн ололт амжилтад түшиглэн, wireless буюу утасгүй технологи ашиглан хийгдэх төсөл амжилттай хэрэгжсэнээр уул уурхайн бүх төрлийн машин механизмын өдөрт зарцуулсан түлшний хэмжээ, явсан зам, хурд, маршрут, тэр байтугай ямар ачаатай явж, хаана буулгасан гэдгийг нь хүртэл мэдэх боломж бий болж байгаагаараа минут секунд тутамд тасралтгүй гадагш урсч байгаа гзарын баялагтаа хяналт тавих, нөгөө талаар тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах ач холбогдолтой юм “ хэмээн төслийн багийнхан үзэж байна.
Хоёр их сургуулийн эрдэмтэд судалгааг нь хийж, Солонгостоо эмбеддэд систем хийж, суурилуулах чиглэлээр туршлагатай “ACS” компани эрдэм шинжилгээний үр дүнг нь хэрэгжүүлэх энэхүү төсөл Өмнөд Солонгосын засгийн газрын санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжих ажээ.