Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил энэ сарын 25-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил энэ сарын 25-нд дуусна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн засварын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангах асуудал Хан-Уул дүүргийн хэмжэнд эрчимтэй хийгдэж байна. Хуваарьт төлөвлөгөөний дагуу тус дүүргийн боловсролын хэлтсийн хамт олон нэгж байгууллагуудаар явж, ажил байдалтай нь танилцан зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4-р сургуулийн дээврийн засвар 100 хувь, 73-р цэцэрлэгийн сантехникийн засвар 100 хувь, 63-р сургуулийн спорт заалны засвар 90 хувьтай тус тус явагдаж байна. Мөн тус дүүргийн 8-р хороонд шинээр ашиглалтад орж байгаа 118-р сургуулийн барилгын ажил дуусч улсын  комисс хүлээж авахад бэлэн болжээ. Харин 52-р сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажил 60 орчим хувьтай явж байгаа ч хичээлийн шинэ жилийн өмнө бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хан-Уул дүүргийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай засвар хийгдэх цэцэрлэг, сургуулиуд буюу 12, 46, 144-р цэцэрлэг, 41, 52-р сургуулиудад 40 сая төгрөгийн засварын ажлууд эхлээд явагдаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж