УЕПГ-аас сургалтын талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

УЕПГ-аас сургалтын талаар мэдээлэл хийв

Залруулга

УЕПГ-аас наймдугаар сарын 17-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр  АНУ-ын Техас муж улсын шүүгч  манай улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, прокуроруудад сургалт явуулах гэж байгаа тухай танилцуулсан юм. Тус мэдээлэлд ирсэн сэтгүүлчид цаг үеийн асуудал, зарим хэргийн  явцын талаар  хариулт авахыг хүссэн ч дээрх хэвлэлийн хурлаар зөвхөн сургалтын талаар мэдээлэх байжээ. Дээрх хэвлэлийн хурал хийх тухай мэдээллийг манай вэб сайт “УЕПГ-аас мэдээлэл хийнэ” гэх гарчигтайгаар наймдугаар сарын 17-ны өдөр  нийтэлсэн байгаа.  Энэ мэдээнд “Улсын ерөнхий прокурорын газрын гадаад орнуудтай харилцаж буй харилцаанд гарсан дэвшил болоод олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга  хэмжээ авч ажилласан тухайгаа мэдээлнэ” гэсэн нь хэвлэлийн хурлын зорилгыг ташаа ойлгуулсан мэдээлэл болжээ. Тиймээс уг мэдээллийг залруулж байна.

Уг хурлын үеэр АНУ-ын Техас муж улсын шүүгч прокуроруудад сургалт зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж