Микро автобус 500 төгрөгийн тасалбар тасална

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Микро автобус 500 төгрөгийн тасалбар тасална

Нийтийн тээврийн бага оврын гэгддэг микронууд иргэдэд 500 төгрөгөөр үйлчилж буй. Үүнийг тасалбаржуулах ажлыг нийтийн тээврийн газраас зохион байгуулж 500 төгрөгийн тасалбарыг бага оврын нийтийн тээвэр эрхлэгч компаниудад хүргэсэн байна. Ингэснээр микро автобус зорчигчдод тасалбараар үйлчлэх болж байгаа юм. Хэрвээ микроныхон тасалбар өгөхгүй бол кондуктрт нь шаардлага тавьж билетээ аваарай хэмээн албаныхан зөвлөж байна. Харин шаардлагын дагуу тасалбар өгөхгүй бол нийтийн тээврийн газарт хандаарай гэдгийг тэд сануулж байгаа юм.

Микро автобус зорчигчдод тасалбар өгөх нь өмнө нь ч байсан гэнэ. Харин иргэд энэ тухай төдийлөн мэддэггүй байсан учраас микроавтобусаар зорчихдоо билет авдаггүй байсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд туслах чиглэлд 20, буухиа чиглэлд 23 аж ахуйн нэгжийн микро автобус үйлчилгээнд явах гэрээг нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газартай байгуулжээ. Мөн нийслэлийн 29 чиглэлд буухиа, туслах 24 чиглэлд 1000 орчим жижиг оврын нийтийн тээвэр зорчигчдод үйлчилж байгаа юм байна.

Б.СОЛОНГО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж