
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 7,8-нд 20.30 цагт "The Ivy" ресторанд нэгэн гайхалтай тоглолт болох гэж байна. Монголын рок хөгжмийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан “Хурд” хамтлаг тус ресторанд "Ханьдаа дуулъя" unplugged тоглолтоо хийх ажээ. Энэхүү тоглолтод тус хамтлагийнхан үе үеийн сонсогчдыг байлдан дагуулсан хит дуунуудаараа бэлэг барих гэнэ.
“Өвсний толгой цайраад байна өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм ижийгээ санасны шинж үү дээ
Алган дээрээ бөмбөрүүлсэн айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ ачыг яаж хариулна даа” хэмээн сэтгэлд нэгийг бодогдуулан эгшиглэх хуучны сайхан дуу энэ л үдэш уянгалах нь ээ. Тус тоглолтын тасалбар 100 ам.доллар бөгөөд суудлын тоо хязгаартай юм байна.
А.Зул