“Микото” брэндийн дэлгүүр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

“Микото” брэндийн дэлгүүр нээгдлээ

Арлын орны нэрийн хуудсуудын нэг болсон акоя сувдыг өөрийн өвөрмөц шийдэл, өнгө дизайнаар амилуулсан “Микото” брэндийн дэлгүүр Монголд нээгдлээ. Акоя сувд нь гаршуулсан сувдны ангилалд багтдаг бөгөөд сувд өсгөдөг хясааг яг байгалийн унаган нөхцөлд нь үржүүлж, байгалийн сувднаас чанар, өнгө үзэмжийн хувьд огт ялгарахгүй бүтээгдэхүүн гаргаж авдгаараа гоёл чимэглэлийн мэргэжилтнүүд, хэрэглэгчдийн таашаалд гойд нийцдэг билээ. Гаршуулсан сувдны төрөл зүйлүүдээс акоя сувд нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө, гялалзах чанараараа давтагдашгүйгээр ялгарч, сувдны чанарын дээд хэмжүүр болдог учраас энэ бүтээгдэхүүнийг Япон улсын үндэсний брэндэд зүй ёсоор тооцдог.

“Микото” брэнд хилийн чанад дахь анхны дэлгүүрээ Монгол Улсад нээж байгаа юм. Чухам яагаад манай улсыг сонгосон шалтгаанаа Микото брэндийн албаны хүмүүс “Үсрэнгүй хөгжлийн босгон дээр ирсэн Монголын ард түмэнд энэхүү жинхэнэ сувдыг толилуулж, өндөр зэрэглэлийн хэрэглээ болгох чин эрмэлзлэлтэй байгаа бөгөөд энэ нь зөвхөн хувь хүнд чимэг болоод зогсохгүй Наран улсын соёлын өв болон үеэс үед уламжлагдан хадгалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлав.

“Микото” дэлгүүр Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжин дахь “Нархан” хотхоны 61 дүгээр байранд байрлаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж