Латин америкчууд Обамаг дэмжихгүй гэж айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Латин америкчууд Обамаг дэмжихгүй гэж айлгаж байна

Иллинойс мужийн Чикаго хотын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн штаб байрласан газар латин америкчууд эсэргүүцлийн ажиллагаа хийгдлээ. Reuters мэдээлснээр жагсагчид хууль бусаар цагаачлагчдыг шилжүүлэх хөтөлбөр идэвхжиж байгаад дургүйцлээ илэрхийлэн Обамад сонгуулийн дэмжлэг үзүүлэхээ зогсоно гэж сүрдүүлсэн байна.

Ийм маягийн жагсаал Майами (Флорида), Бостон (Массачусетс) ба Атланта (Жоржиа) хотуудад хийгджээ. Тэдний гол шаардлага нь АНУ-ын Цагаачлалын ба гаалийн цагдаагийн (Immigration and Customs Enforcement, ICE) “Аюулгүй нийгэмлэг” (Secure Communities) нэртэй хөтөлбөрийг зогсоох тухай байсан гэж Agence France-Presse мэдээлсэн юм. Тэр хөтөлбөрийн дагуу хууль зөрчсөн бүх цагаачдыг улс орноосоо хөөн гаргах ёстой.

Presente.org, гэх хүний эрхийн байгууллагын мэдээгээр Обама ерөнхийлөгч бболсноос хойш АНУ-аас нэг сая орчим хүн хөөгдсөн байлаа. Гэхдээ 2010 онд АНУ-аас хөөгдсөн 393 мянган хүний 195,8 нь гэмт хэрэгт холбоотой байсан ажээ. Обама өөрөө цагаач нарын шаардлагад тэдний жагсаалын өмнө тайлбар өгсөн байв. Тэрээр улс орны дотоодын аюулгүй байдлыг барих шаардлагатайг хэлээд зөвхөн гэмт хэрэг хийсэн гадаадын хүмүүст анхаарлаа хандуулна гэв.

DREAM Act. гэсэн хуулийг батлуулахын төлөө ерөнхийлөгч чармайна гэлээ. Тэр хуулиар АНУ-д боловсрол авсан эсвэл армид нь алба хаасан цагаачдын хүүхдүүдтус оронд амьдрах эрхтэй болох юм. Одоо Сенатын төвшинд энэ хууль яригдаж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж