
Шинэ үеийн татварын алба үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тэд энэ хугацаанд улсад ажил үүргээ тайлагнахын зэрэгцээ цаашид хийх ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Шинэ үеийн татварын алба үүсээд 20 жил болсон энэ хугацаанд улсын төсөвт найман их наяд төгрөг суулгасан байна. Цаашид өөрсдийн ажил үүргээ салбар бүртээ сайжруулж явах болно гэдгээ хэлсэн юм. Харин тэд ойн баярынхаа хүрээнд салбартаа төдийгүй нийгэмд бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Иргэдэд татварын талаар ойлголтууд өгөх сургалтыг дүүргийн татварын албанхан хариуцан явуулж байгаа бол Ерөнхий газар нь өөрсдийн ойн түүхэн замналын номоо гаргахаар болжээ. Мөн Татварын ерөнхий газраас санаачлан мод тарих ажлыг зохион байгуулах гэж байна.
Ж.ГЭГЭЭ