Африкаас цагаачлан ирэгсдийн тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Африкаас цагаачлан ирэгсдийн тоо нэмэгджээ

Итали улсад Африкаас цагаачлан ирэгсдийн тоо огцом нэмэгдэж эхэлжээ. Өнгөрсөн хэдхэн өдрийн дотор Тунисын эргээс 200 км-ийн зайд орших Италийн Лампедуса аралд 3,000 гаруй Африк цагаачид дүрвэн очсон байна.

Дүрвэгсдийн дийлэнх нь Сомали, Нигер мөн Ливийн хямралаас дайжсан Умард Африкийн иргэд байгаа аж. Мягмар гаригийн шөнө Италийн эргийн хамгаалалт дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн 300 орчим цагаачдыг ачсан хөлөг онгоцыг замд нь илрүүлсэн байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн Дээд Комиссын мэдээлснээр 2011 он гарсаар Умард Африкаас 52 мянган цагаачид Италид цагаачлан иржээ. Тэдний талаас илүү нь Ливээс ирсэн ч тэдгээрийн дотор Ливи үндэстнүүд цөөн байсан байна. Түүнчлэн Умард Африкаас Италируу цагаачлах гэсэн иргэдийг ачсан онгоцнуудын зорчигчдын тоо хэтрүүлснээс болоод техникийн эвдрэлээс шалтгаалж 1,500 гаруй хүн усанд унаж амиа алджээ.

Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони цагаачлан ирэгсдийг Лампедуса арлаас яаралтай Италийн эргэн тойрон дахь түр байлгах төвүүдэд шилжүүлнэ гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж