
Даваа, мягмар гариг бусдыг дагуулах өдрүүд. Зөвхөн өөртөө зориулсан төлөвлөгөөгөө түр хойш тавь. Эрч хүч эцэс төгсгөлгүй мэт санагдана. Эрч хүчээ юунд зарцуулахаа та мэднэ. Лхагва, пүрэв гаригуудад эрч хүч жаахан суларч магад. Ялангуяа мэдрэмж, санхүүгийн байдалдаа эргэлзэх зүйл гарч ирнэ. Гэвч итгүүлэн үнэмшүүлэх чадвар 100 хувь хэвээр байна. Баасан, бямба гаригуудад олон е-мэйл хүлээн авна. Ням гариг гэр бүлийн өдөр болно.
Үхэр 4/20 – 5/20
Даваа гариг өөртөө цаг гаргах өдөр. Удаан төлөвлөсөн зүйлээ дахин эргэж хар. Яг одоо танаас маш их тэвчээр шаардах үе ирж байна. Мягмар, Лхагва гаригуудад бүтээлч, эрч хүчтэй байдал чинь танд амжилт олох боломж олгоно. Шинэ санаа, шийдлээр бусдыг алмайруул. Пүрэв гаригаас бямба хүртэл эрч хүч чинь жаахан суларч, назгайрч магадгүй тул өөрийг чинь хүлээж буй зүйлд бэлтгэлтэй бай. Амралтын өдрүүдээр дуртай ажлаа хийх эсвэл найз нөхөдтэйгээ уулз.
Ихэр 5/21 – 6/21
Даваа гаригт хамтрагч эсвэл найзаасаа ажил төрөлтэй холбоотой сайн зөвлөгөө сонсоно. Учрыг нь ухаж ойлгоод засаж залруулахыг хичээ. Мягмар, лхагва гаригуудад одоогийн байдлаа сайжруулахад юу саад болж байгааг олж хар. Тааламжгүй зүйлсээс хол байж, шинэ гайхалтай санаа бодож ол. Пүрэв гаригт зорилго нэгтэй, өөртөө туслах нэгэнтэй учирна. Бямба гаригт өөрөөс чинь үргэлж зугатаж байсан чухал зүйлтэй нүүр тулгарна. Амралтын өдрүүдэд сэтгэлээ чилээсэн бодлоос сална.
Мэлхий 6/22 – 7/22
Даваа, мягмар гаригуудад уураг тархи урьд урьдынхаас илүү сэргэг байж, сайн ажиллана. Юу мэдэрч байгаагаа өөрөөсөө нуух хэрэггүй. Ингэснээр ердийн үед огт илэрхийлж чаддаггүй сэтгэл хөдлөлөө гаргана. Лхагва, пүрэв гаригуудад илүү нээлттэй байх бололтой. Амьдралд чинь өөрчлөлт хэрэгтэйг анзаарсан уу? Үдэшлэг зохиож, хэн нэгнийг оройн хоолонд урь. Баасан, бямба гаригт өөрийгөө шинээр нээж, нууц чанараа олж харна.
Арслан 7/23 – 8/22
Шинэ долоо хоног даваа гаригаас эхлэн таныг бүүвэйлэх мэт байх болно. Ажил чинь хүүхдийн тоглоом шиг санагдана. Мягмар, Пүрэв гаригуудад ажилдаа сайжирч байгаагаа бусдадаа харуул. Өөрт чинь хэрэгтэй материал хангалттай байгааг даргадаа харуул. Бямба гаригт санаснаа хийх боломж гарна. Шинэ төсөл эхлүүлж, гайхалтай хамтрагчтай таарна. Ирэх долоо хоног бүхлээрээ таны мэдэлд байна.
Охин 8/23 – 9/22
Даваа, мягмар гаригуудад ажил чинь үл үзэгдэх гараар гайхалтай бүтнэ. Танд юу хийхээ мэдэхгүй үе гарсан ч санаа зовох хэрэггүй. Авьяас чадвартаа найд. Лхагва, пүрэв гаригуудад гарч ирэх гэнэтийн үйл явдал танд өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоход тусална. Хайрттайгаа хамт салхинд гар. Баасан, бямба гаригуудад цаг зав хомс, ажил, уулзах хүмүүс их байна. Ням гаригт цэвэр агаар амьсгал.
Жинлүүр 9/23 – 10/22
Долоон хоногийн эхээр жинхэнэ харилцаанд хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Романтик, эсвэл мэргэжлийн харилцаа ч байсан та өөр зүйл бодож чадахгүй. Лхагва, пүрэв гаригуудад хэн нэгэнд гарын хоолоо хийж өгч, эсвэл сайхан хоолоор дайлуулна. Баасан,бямба гаригуудад хоолноос илүү чухал ярианы сэдэв гарч ирнэ. Харин ням гаригаас дахин тайван, сайхан өдрүүд эхэлнэ.
Хилэнц 10/23 – 11/21
Долоо хоногийн эхээр олон шийдвэр оргож буцна гэдгийг сана. Мягмар гаригт таныг илүү тухтай суудалд суулгах тэмцээн өрсөлдөөнд орно. Танд сул тал байгаа гэдгийг бүү март. Энэ байдлаас гарахын тулд боломжийн хаалгыг өөртөө нээ. Өчүүхэн зүйлсийг ч хараанаасаа алдахгүй бол долоо хоногийн сүүлээр хийж буй зүйлийнхээ үрийг амсана. Алдаагаа хянаж, дутуу үнэлсэн өрсөлдөгчөө тань. Бизнест чинь юу саад болж байгааг олж харж чадвал аз зам дээр чинь байна.
Нум 11/22 – 12/21
Долоо хоногийн эхлэл романтик байна. Гэхдээ хөөрөх хэрэггүй. Лхагва гаригт хариуцлагатай ажилд таны оролцоо хэрэг болно. Анхаарлаа төвлөрүүл. Баасан, бямба гаригуудад хүмүүс тойрон хүрээлж, сэтгэлээ нээж, утсаар тоглох зэрэг хөгжилтэй зүйлсээр дүүрэн байна. Хөгжилтэй явдлууд танд эрч хүч авчирна. Амралтын өдрүүдэд хэн нэгэнэд сэтгэлээ уудал.
Матар 12/22 – 1/19
Даваа, мягмар гаригуудад ямар нэгэн зүйлд санаа зовж, сэтгэл чинь гэгэлзэх тул гэр бүл, ажилдаа анхаарал хандуул. Сэтгэлээ тайвшруулж, мэдэрч байгаа зүйлээ бусадтай хуваалц. Баасан, бямба гаригуудад олон хүнтэй харилцах боловч үл ойлголцлыг давж чадахгүй. Ням гаригт нэг хүнээс өөр хүнийг бодож чадахгүй.
Хумх 1/20 – 2/18
Долоо хоногийн эхээр олон нээлт таныг хүлээж байгаа тул лаптопоо биеэсээ салгах хэрэггүй. Таны тархи ер бусын сэргэг байж, олон сонин үйл явдлын гэрч болно. Лхагва гаригт эрч хүч бага зэрэг сулрах тул шинэ зүйлээр тархиа цэнэглэ. Баасан, бямба гаригуудад уураг тархиа амрааж, зөн совиндоо бүхнийг даатга. Ням гаригт учир битүүлэг олон зүйлийн учир тайлагдана.
Загас 2/19 – 3/20
Даваа, мягмар гаригууд уналт зөгнөж байна. Хэн нэгэн танаас юм нуугаад байгааг мэдэрнэ. Гэхдээ хэн, яагаад гэдгийг та мэдэхгүй. Нууцлаг зүйлийн учрыг олох гэж хөөцөлдөхийн оронд хөгжилтэй байхыг хичээ. Санааг чинь зовоож буй зүйлийг ор тас мартаад хайр дурлалдаа анхаарлаа хандуул. Азаар танд хайртдаа зориулах цаг зав хангалттай гарна. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэгэнд зориулж шүлэг бич. Баасан,бямба гаригуудад амьсгаа авах чөлөөгүй завгүй байх боловч ням гаригт таныг хөгжилтэй романтик учралууд хүлээж байна.