“Барса” Супер цомын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

“Барса” Супер цомын эзэн боллоо

Өнгөрсөн шөнө Испанийн  “Супер цом”-ын хоёр дахь тоглолт Каталоны багийн талбай  “Кэмп ноу ”-д болж, “Барселона” мөнхийн өрсөлдөгч “Реал”-ыг 3:2 харьцаатай хожлоо. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр 5:4 болж, “Барса” энэ цомыг 10 дахь удаагаа өргөлөө. Есөн шар, гурван улаан хуудастай энэхүү тоглолтод Лионель Месси дубль хийж, эхний гоолын дамжуулатыг өгчээ. Мөн Английн  “Арсенал” багаас төрөлх багтаа ирсэн Сеск Фабрегас 82 дахь минутад Педрогоор сэлгэн талбайд гарч, 88 дахь минутад Мессигийн гоолын дамжуулалт өгч анхны тоглолтоо сайн эхэллээ. Тоглолтын төгсгөл шүүгчийн мэдлийн 94 минутад Марсело, Фабрегас дээр бүдүүлэг алдаа гаргасны дараа тоглогчдын хооронд үл ойлголцолд хүрснээр Марсело, Озил, Вилья нар улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Харин дасгалжуулагч Пеп Гуардиола, Жозе Моуриньог туслах дасгалжуулагч Тито Вилановын нүд рүү чичсэнд дургүйцэж байгаа илэрхийлсэн юм.

“Барса” энэ улирлын гурав дахь томоохон цомоо хүртэж байгаа юм.  Тэд энэ сарын 26-нд “Европын супер цом”-ын төлөө Португалийн “Порто” багтай Монакад тоглоно.

"Барселона" – "Реал"  – 3:2


Гоол:
Иньеста 15’ (1:0), Криштиану Роналду 21’ (1:1), Месси 45’ (2:1), Бензема 82’ (2:2), Месси 88’ (3:2).

"Барселона": Вальдес, Дани Алвес, Пике, Абидаль, Машерано, Бүскетс (Кейта, 85), Шави, Иньеста, Месси, Вилья (Адриано 73’), Педро (Фабрегас 83’).

"Реал":
Касильяс, Рамос, Пепе. Карвалью, Коэнтрау, Шаби Алонсо, Хедира (Марселo 46’), Ди Мария (Игуаин 64’), Oзил (Кака 78’), Криштиану Роналду, Бензема.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж