
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг маргааш Герман улсад шилжүүлж магадгүй гэсэн албан бус таамаг байна. Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр болсон Англи улсын шүүхийн шийлдвэрийн дагуу Б.Хурцыг шилжүүлэхээр болсон ч давж заалдах хугацаа дуустал шилжүүлэх талаар яриагүй байсан юм. Харин Б.Хурц өөрийн хүсэлтээр давж заалдахгүй гэсэн тул маргааш буюу наймдугаар сарын 19-нд Герман улсад шилжүүлнэ гэж өмгөөлөгч нь хэлсэн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэллээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцын ажлын хэсгийг шинэчлэх талаар ярилцсан боловч ажлын хэсгийн даргаар өмнө нь ажиллаж байсан Гадаад хэргийн дэд сайд Б.Болорыг хэвээр үлдээжээ.
Ш.Чимэг