Гол дүр нь туслах дүрийн шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Гол дүр нь туслах дүрийн шагнал хүртэв

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр “Academy Awards-2011” наадам болж өнгөрлөө. Кино сонирхогчдын хүлээж байсан энэ наадам даанч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, үзэх зүйлгүй дэндүү сонирхолгүй болж өнгөрсөн. Хамгийн инээдтэй нь жүжигчин Ч.Ундрал “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид “Би чамд хайртай-2” киноны Золбоогийн дүрээр авсан юм. Уг нь жүжигчин Ч.Ундрал “Би чамд хайртай-2” киноны гол дүр шиг санагдах юм. Жүжигчин Ч.Ундрал тайзнаа гарч ирэн “Би энэ шагналыг “Татаар ажиллагаа” киноны дүрээр авсан болов уу гэж бодож байна. Баярлалаа, кино багийнхандаа амжилт хүсье” хэмээн залруулга хийв.  

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж